Sunday, December 6, 2009

Мэсси Европын шилдэг хөлбөмбөгчин боллоо

Мэсси Европын шилдэг хөлбөмбөгчин боллоо

Аргентины шигшээ болон Испанийн Барселона багийн тоглогч Лионел Месси "France Football" сэтгүүлээс шалгаруулсан Европын шилдэг хөлбөмбөгчинд олгодог "Ballon d'Or" шагналын эзэн боллоо.

Тэрээр Аргентина тоглогчдоос анх удаа энэ шагналын эзэн болсон бөгөөд боломжит 480 оноосоо 473 оноо авч энэ жилийн шилдэг хөлбөмбөгч болжээ. Өнгөрсөн жилийн ялагч К.Роналду энэ удаад түүнээс 240 онооны зөрүүгээр 2 дугаар байрт орсон байна.
Лео Месси энэ шагналыг авсан Барселона клубын 6 дахь тоглогч болсон бөгөөд 2005 онд Роналдиньог авснаас хойшхи анхны тоглогч болж байна.
22 настай Аргентина тоглогчийн хувьд өнгөрсөн улирал гайхалтай өнгөрсөн бөгөөд түүний баг Аваргуудын лиги, Испаний аварга, Испаний эзэн хааны цом гэсэн 3 тэмцээнд тэргүүлж, Месси 8 бөмбөг оруулснаар Аваргуудын лигийн мэргэн буудагч болсон юм. Мөн тэрээр Испанийн лигит 23, Эзэн хааны цомд 6 бөмбөг тус тус эсрэг багийн хаалганд хийсэн байна.
Тоглогчдын авсан оноо:
1. Лионел Мэсси, Барселона - 473
2. Кристиано Роналдо, Реал Мадрид - 233
3. Шаби Хернандез, Барселона - 170
4. Иниеста, Барселона - 149
5. Самуэл Это, Интер Милан - 75
6. Кака, Реал Мадрид - 58
7. Златан Ибрахимович, Барселона - 50
8. Уэйн Рүүний, Манчестер Юнайтед - 35
9. Дидье Дрогба, Челси -33
10. Стевен Жеррард, Ливерпүүл - 32
11. Фернандо Торрес, Ливерпүүл - 22
12. Цеск Фабрегас, Арсенал - 13
13. Эдин Жеко, Вольсбург - 12
14. Райн Гиггс, Манчестер Юнайтед - 11
15. Тэрри Анри, Барселона - 9
16. Икер Касияас, Реал Мадрид - 8
17. Лиус Фабиано, Севияа - 8
18. Неманя Видич, Манчестер Юнайтед -8
19. Диего Форлан, Атлетико Мадрид - 7
20. Йоан Горкуф, Бордо – 6

No comments:

Post a Comment