Wednesday, October 21, 2009

Бусдаар өөрийгөө магтуулах зөвлөгөө

Эрчүүд “хөгийн амьтан”, “хөөе чи хаашаа явж байгаагаа хараач “ гэх мэт үгнүүдийг хэлэхдээ маш сайн. Харин ямар нэгэн уян зөөлөн үг тэдний хоолойнд нь гацчихдаг тул тэдгээр үгсийг тэндээс олж авахын тулд багагүй хүч болон заль шаардлагатай. Өөрийн багаж зэмсгээ сонгохдоо эхлээд чи яг юү сонсох хүсэлтэй байгаагаа мэдэх ёстой.


1.Зорилго.Эцсийн эцэст үнэнийг сонсох.
Тэр үнэн сэтгэлээсээ чамайг ямар хөөрхөн юм бэ гэж хэлэг. Тэр чамайг нүд гялбам сайхан харагдаж байна гэж хэлэхийн оронд чиний оймсон дээрх судал юм уу жинсэн өмдний тавыг магтах болно. Доорхи зөвлөмжүүд чамайг нэгдүгээр гоо бүсгүй болоход тань туслах байх.

Юу хийх вэ? Зөв хувцаслах ёстой. Өөрөөр хэлбэл таны гоо сайхны гол зөвлөгчийн нүдэнд туссан болгонийг өмсөх ёстой. Ингээд чи өрөөний босгон дээр гарч ирнэ: дуртай судалтай оймс, 8-р ангидаа уулнаас гулгахдаа өмссөн ба сүүлд хайрт чинь нэг бус удаа хөнгөн гунигтай дурсаж байсан түрийтэй оймс, түүнд байцааны бялуу хийж өгөхдөө өмсөж байсан улбар шар хормогч, тэр л дурсгалт өдөр өмсөж байсан улаан торгон цамц, хайртын чинь бэлэглэсэн нимбэгний модон зүүлт. Ийм маягаар чи түүнд маш олон сайхан дурсамжуудыг сануулах болно. Спортын мэдээнээс анхаарлаа холдуулаад чамайг харангуутаа “ Чи ямар үзэсгэлэнтэй юм бэ” гэж дуу алдах болно.

2.Зорилго.Түүгээр өөрийгөө энэ дэлхий дээр хамгийн сайхан сэтгэлтэй гэж хүлээн зөвшөөрүүл.
Хайртаараа өөрийгөө сайхан сэтгэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд настай хүнд зам гарахад нь туслах, автобусанд хөгшин хүнд суудал тавьж өгөх хангалттай биш. Найз залуу чинь чамайг хэзээ ч хийж чадахгүй гэж боддог зүйлийг нь хийх хэрэгтэй. Жишээлбэл: Та хоёр романтик оройн хоол хийхээр төлөвлөж бүр хэрэгтэй зүйлсүүдээ авч эхэлсэн байна. Бүтэн долоо хоногийн турш та хоёр бие биедээ болох гэж буй жаргалтай мөчийг сануулна. Гэтэл гэнэт урам зоригоор дүүрэн байсан хайртын чинь нүд гунигтай болоод зогсоогүй бараг нулимс цийлэгнэж байв. Хөдлөх цаг боллоо! Товлосон өдөр найзууд нь хөл бөмбөгт урьсан гэдгийг тааварлахад амархан. Чи хамгийн ер бусын байдлаар түүнийг гарнаас нь хөтлөн дуулгах сонин мэдээ байна гэж дохино. Тэр чамайг ахиад л нөгөө лааны дэргэдэх оройн хоолныхоо талаар ярих нь гэж сэжиглэн байж суух газраа олж ядна. Яг л одоо тэр өвдөг сөхрөн уучлал гуйх нь гэж бодсон цагт чи түрүүлээд маш энгийнээр: “Сонсооч, бид энэ оргилуун дарсыг дараагийн долоо хоногт ч ууж амжина. Харин би нэг ч удаа хөл бөмбөг үзэж байгаагүй. Явах уу?” гэж хэлнэ. Энэ сэтгэл хөдөлгөсөн мөчид тэр чамд “Чи ямар сайхан сэтгэлтэй юм бэ” гэдгээс өөр үг хэлж чадахгүй.

3.Зорилго.Түүгээр өөрийгөө эмээ шиг нь их халамжтай гэж хүлээн зөвшөөрүүлэх.
Хайртынхаа амнаас магтаал татаж гаргахын тулд ер бусын, аюултай, бүр гутмаар зүйлүүдийг хийх хэрэгтэй. Иймд аман магтаалын хажуугаар бас хайртынхаа оймсийг угааж оёхыг санал болгож байна. Эхлээд ор, диван доор хөглөрч байгаа бүх хиртэй хувцаснуудыг чимээгүй цуглуулах хэрэгтэй. Оймсны эзэн яавч хийх гэж байгаа хорлон сүйтгэх явдлын талаар чинь мэдэх ёсгүй. Тэр таниас санаа зовон бүгдийг өөрөө угаачихаж болзошгүй. Тэгвэл сайхан боломжийг алдана. Хатаж байгаа оймснуудыг түүний нүднээс нуух хэрэгтэй. Оёх ажиллагаан дээр нэлээд ахиухан хугацаа шаардагдана. Учир нь тэднийг маш урлагтай оёх хэрэгтэй. Жишээ нь: зүрхэн юм уу одон хэлбэр гаргаж оёх. Өөрийн хийсэн бүх бүтээлүүдээ индүүдээд диван доор, байсан газарт нь буцааж тавина. Дараачийн удаа кино үзэж байхдаа объект шалан дээр тависан кофегоо авах юм уу өсгийгөө маажихаар гараа сунгахдаа таны туурвисан бүтээлүүдийг илрүүлэх болно. Тэр үед Жеймс Бондын адал явдал хүртэл түүний анхаарлыг таниас булаахгүй. Тэр таны оёсон бүх од, зүрхийг харж амжаагүй байж “ чи ямар халамжтай юм бэ” гэж хэлнэ.

4.Зорилго. Чи хайртынхаа хувьд хамгийн хамгийн гэсэн бодолд хүргэх.
Өөрөө өөрөөрөө байх нь тийм ч амар биш. Учир нь яг ямар байх ёстой нь ойлгомжгүй байдаг. Гэхдээ энэ үг юү юүнаас илүү сэтгэлийг тань татаад байвал, түүнийг олж авах арга бий. Хайрт чинь ядарсан, өлссөн, ууртай байх үеийг хүлээх хэрэгтэй. Жишээ нь: тэр шалгалтнаас ирж байна. Өглөөнөөс эхлээд объектийг жаахан зовоох хэрэгтэй. Гадаа борооны үүл цугларч байхад чи үнэн сэтгэлээсээ шүхэр авахгүй байхыг зөвлөнө. Тэр өдөртөө аймшигт бороонд шалба норсноор орой ирээд бүтнээрээ чиний гарт орно гэсэн үг. Одоо харин сандарч болохгүй. Өөрийгөө хуурай хувцас халуун хоолоор зэвсэглэ. Тохигүй, нойтон, зовлонтой амьдралаас тэр чиний бүлээн, тохилог, жаргалтай гал зуух уруу орох болно. Эцсийн эцэст тэр хамаг хяналтаа алдах болно. Ингээд тэр дулаацаж цадаад чамд ямар сайхан үг хэлэх вэ хэмээн толгойгоо маажиж байснаа “ Чи миний хамгийн хамгийн” гэж хэлэх болно.

5.Зорилго. Өөрийгөө түүний хувьд цорын ганц гэдгийг ойлгуулах ямар нэгэн зүйл хийх.
Бүх л охидуудын адилаар чи яг л энэ үгийг сонсохыг хүснэ. Яагаад гэвэл үнэнээ хэлэхэд хөөрхөн нь олон байдаг. Сайхан сэтгэлтэй ба халамжтай нь ч гэсэн. Харин цорын ганц нь…

Юү зөвлөж болох вэ? Эрчүүдийн толгойнд иймэрхүү үг ховор орж ирдэг. Иймд хүсэж байгаа үг маань өөрөө гарч ирэхээр уур амьсгал бүрдүүлэх ёстой.

Байрлал нь: Шөнө. Од дүүрэн тэнгэр. Нам гүм. Хүмүүс ( ялангуяа эмэгтэй хүн ) байхгүй. Хаана ч гэрэл харагдахгүй байна. Ер нь хаана нэгэн газар ямар нэгэн амьд амьтан байна гэж бодохооргүй нам гүм байх ёстой. Та хоёр гудамжинд гарч харсан зүг үрүүгээ явна. Чи сандарсан байдалтай айж байна гэсэн шалтгаанаар байн байн эргэж харна. Ингэснээр та хоёр гудамжинд хоёулахнаа байна гэдгийг сануулна: Чиний хэлэх үг ямар нэгэн гүн утгатай байхаар зохицуулаарай. Энэ нь хайртыг чинь юм бодуулахад хүргэнэ. Хэрэв тэр чинь романтик хүн бол “ Чи миний хувьд цорын ганц шүү” гээд л шууд хэлчихнэ. Хэрэв найз залуу чинь ичимхий хүн бол бүх булан тохой бүрийг шалгаж үзэж байж чин сэтгэлийнхээ үгийг хэлнэ. Гэхдээ хэчнээн сандарч, айж байж энэ үгийг хэлнэв төдий чинээ үнэ цэнэтэй болно.

No comments:

Post a Comment