Ажил хэрэгч хүмүүсийн 10 шинж чанар
1.Мөнгөний үүргийг дутуу үнэлэхгүй байх.
Мөнгө олохын төлөө ажиллах нь олонхи бизнесменүүд өөрийнхөө амжилтыг мөнгөөр хэмждэг.
2. Мөнгөний үүргийг хэт үнэлж болохгүй.
Бизнесийг үнэлэдэг цорын ганц хэрэгсэл нь мөнгөтэй байх явдал биш. Ажилаа чин сэтгэлээсээ гүйцэтгэх, орчин тойрондоо хүндэтгэлтэй хандах, юуч байхгүй газарт ямар нэг юм бүтээх нь чухал ач холбогдолтой.
3.Бизнест найз нөхөд тийм ч олон байдаггүй.
Таны амжилтанд тантай адил ханамж авах үнэнч найз бизнест олон биш байдаг. Сонголт хийх үедээ хүмүүс бизнесийг бусадтай хамтран хийхийг шууд үздэг.
4. “Би мэдэхгүй” гэж хэлэхдээ айж болохгүй.
Хэрэв та ямар нэг юм мэдэхгүй байвал түүнийгээ хэлж бай. Ямар нэг зүйл мэдэхгүй байгаагаасаа ичих хэрэггүй. Мэдэхгүй зүйлээ бусдаас асуух нь нэг талаасаа өөртөө итгэлтэй байгаагийн шинж юм. Өөрийнхөө мэддэг зүйлийг бусад нь яаж ойлгож байгааг тодруулах зорилгоор асуух тохиолдол элбэг байдаг.
5.Бага ярь.
Хэрэв хүн дуугүй байвал бага алдаа гардаг. Их чалчих нь мэдэрхүйн чухал 2 эрхтэн болох нүд чихийг хаадаг.
6.Их бай бага ч бай өөрийн амлалтуудаа биелүүлэх.
Ярьж байгаа зүйлээ хийдэггүй, хэлсэн амандаа хүрдэггүй хүн олигтой сэтгэгдэл үлдээж чаддаггүй. Ийм хүн бизнесийн бичигдээгүй хуулийг зөрчдөг. Учир нь бүхийл харилцааны тулах цэг нь итгэл байдаг.
7.Аливаа ажил /арилжаа/ өөрийн онцлогтой.
Нэг нь зугтаж нөгөө нь хөөж байдаг. Үүнийг тодорхойлж тэдгээрт дасан зохицох хэрэгтэй. Хүсч байгаа зүйлдээ их ч бага ч хүрсэн байсан та эцэст нь байснаасаа илүү зүйлтэй болчихсон л байдаг.
8.Анхныхаа өдрөөс л та чанарт бүх зүйлээ зориулан анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Ямарч даалгавар байсан чухал, гомдоосон – түүнд амьдрал хамгийн чухал /ихэнхдээ тийм байдаг/ даалгавар гэж хандах хэрэгтэй. Муу хийсэнд орвол огт хийхгүй байсан нь дээр.
9.Хүмүүст анхаарал халамж тавих.
Хүмүүст анхаарал халамж тавих нь хүмүүсийн ярьдагаар хүнд үед хэрэгтэй гэсэн утгаар биш, харин оргил өөд өгсөхөд хамгийн тааламжтай зам байдаг. Хүмүүсийн төлөө санаа тавих нь заавал зөв үр дагавартай байдаг.
Санаа тавих нь:
1. ажил хэрэгт илүү мэдрэмжтэй
2. ямар нэг үйлдэл хийх цаг хугацааг сонгох чадвартай
3. эвгүй байдлаас гарах боломжтой байдаг
10.Өөрийнхөө гавъяаг тодотгох хэрэггүй.
Хамтрагсаддаа түүнийг өг. Хэрэв та өөрийгөө хамгийн ухаантай гэж ярьж байгаа бол магадгүй бараг л тийм биш байх. Эдгэр шинжүүд бизнесийн амжилтыг баталгаажуулах уу? Мэдээж үгүй Гэхдээ амжилтанд хүрэхийн тулд эдгээрийг мартахгүй байх хэрэгтэй. Таны бизнесийн ажиллагаанд төлөвлөсөн төлөвлөөгүй ямар ч тохиолдол гарах үед өдөр тутмын практик дээр өгүүлсэн зүйлийг санаж, мөрдөхөд та тодорхой хэмжээний давуу талтай болно.
No comments:
Post a Comment