Wednesday, October 21, 2009

Та жинхэнэ эр хүн мөн үү?

Эрчүүд өөрийнхөө мөн чанарыг танихын тулд энэхүү сонжоогоор өөрийгөө сориод үзээрэй. Сонжоог бөглөснөөр та өөрийгөө хэн гэдгээ баттай тодорхойлж чадах юм. Мөн өрх гэртээ ямархуу байр суурь эзэлдгээ ч мэдэж болох талтай. Ингээд асуултаа эхэлье.



1.Та гэртээ өглөөний хоол хийдэг үү?
А. Тийм 3 оноо Б. Үгүй 1 оноо
2. Амралтын өдөр гэртээ хоол хийдэг үү?
А. Тийм 3 оноо Б. Үгүй 1 оноо
3. Эхнэрээ хоол ундаа цуглуулахад нь тусалдаг уу?
А. Тийм 3 оноо Б. Хааяа 2 оноо В. Үгүй 1 оноо
4. Өөрөө санаачлагаараа хүнсний дэлгүүр гардаг уу?
А. Тийм 3 оноо Б. Хааяа 2 оноо В. Үгүй 1 оноо
5. Эхнэрийнхээ ажлыг хөнгөвчилж гал зуухандаа нэмэлт хэрэгсэл хийдэг үү?
А. Тийм 3 оноо Б. Үгүй 1 оноо
6. Гэртээ их цэвэрлэгээ хийхэд оролцдог уу?
А. Тийм 3 оноо Б. Хааяа 2 оноо В. Үгүй 1 оноо
7. Хүүхдийнхээ эцэг эхийн хуралд очдог уу?
А. Тийм 3 оноо Б. Үгүй 1 оноо
8. Гэрлийн чийдэн шатсан бол санаачилгаараа сольдог уу?
А. Тийм 3 оноо Б. Үгүй 1 оноо
9. Эхнэр чинь үсчин орохоор явахад гэрээ хараад үлддэг үү?
А. Тийм 1 оноо Б. Хааяа 2 оноо В. Үгүй 3 оноо
10. Эхнэрээ ажлаасаа оройтож ирэхэд нь уурладаг уу?
А. Тийм 1 оноо Б. Үгүй 3 оноо



26-30 оноо: Та гэрийн ажилд их зүтгэдэг, танай эхнэрийг их азтай гэж хэлж болно. Таны чармайлтыг эхнэр чинь баяр хөөр, сайхан сэтгэлээр хариулна.



16-25 оноо: Гэрийн ажилд та нэг их нэмэр болдоггүй. Эхнэрээ юу хийж амжуулж байгааг сайтар анхаар. Таны тус түүнд ихээхэн хэрэг болно.



10-15 оноо: Та гэрийн ажилд огт тусалдаггүй. Өөрийгөө нууц амраг шиг битгий бод. “Гэр бүл” гэсэн ахуйн үйлчилгээний түнш гэж бодоорой.

No comments:

Post a Comment