Wednesday, October 21, 2009

Та биеийнхээ өөг далдалж гоолиг сайхан харагдъя гэвэл ...

Хvн бvхэн эхээс гоё сайхан болж төрдөггvй. Харин тэр өө сэвээ энгийн аргаар далдалж нууж чадна гэдэг эмэгтэй хvний эзэшвэл зохих урлаг. Магадгvй та сайхан бие хаатай ч байж болно. Тэгвэл тэр гоё сайхнаа улам тод харагдуулалах хэрэгтэй биздээ.

1. Хөх, ташаа томтой эмэгтэйчvvдэд хоёр эгнээ товчтой, дунд зэргийн урттай, хvрэм бvхий хослол зохимжтой.
2. Булчинлаг биетэй хvvхнvvд мөр, нуруугаа ил гаргасан даашинз өмсвөл илvv тачаангуй харагдана.
3. Цагаан судалтай хар хослол таныг илvv өндөр, гоолиг харагдуулна.
4. Том өгзөгтэй бол бариу даашинз өмсөхдөө гадуур нь өгзөг давсан урттай хvрэм өмсвөл тохиромжтой.
5. Бэлхvvсээр татсан богино жакет хэт том хөхийг сайн нууна.
6. Трапецан хэлбэртэй юбка, мөн чацуу урттай хvрэм хоёрыг хослуулбал олон өө чинь дарагдана.
7. Гоолиг нарийхан харагдъя гэвэл ганц товчтой хvрэм, урт өмд өмс
8. Бvдvvн гуятай бол өвдөг хvрсэн урт пиджак, нарийн өмдтэй өмсвөл зохимжтой.
9. Урт ханцуйтай цамц, нарийн юбка нь туранхай, жижиг биеийг хэлбэртэй харагдуулна.
10. Цээж богинотой бол цагаан цамц хагас товчлон, өмднийхөө гадуур тавьж өмсвөл зохино.

No comments:

Post a Comment