Wednesday, October 21, 2009

HITE MAX 2009” Мутай боксын халз тулаан болов

HITE MAX 2009” Мутай боксын халз тулаан болов

2009 оны 10 сарын 17 нд Монголд анх удаа тайландын үндэсний спорт болох мутай боксын халз тулаан амжилттай зохион байгуулагдлаа.



Энэхүү тулааны өмнө кик боксын залуу тамирчдын халз тулаанууд өрнөлөө.

Мишээл кик бокс төвийн 14 настай тамирчин Д.Энхбаатар , мөн клубын тамирчин Э.Багатамир нарын хооронд болж шүүгчийн 0:3 харьцаагаар Д.Энхбаатар яллаа.

Дараагийн тулаан Ц.Батболд (Мишээл кик бокс төв) , Д.Баатарсүрэнг (Ширэн бээлий клуб)

тулааны 2 дугаар үед баруун гарын шулуун цохилтоор унагааж техникийн давуу байдлаар яллаа.

Рингэнд анх удаагаа гарч байгаа Б.Махгал (Мишээл кик бокс төв), С.Батбаярыг )

2 –р үед хүч техникийн давамгай байдлаар ялав.

Удаах тулаан Л.Ринбүү (Мишээл кик бокс төв) Э.Энхдалайг (Эв найрамдлын “Хүч” клубын тамирчин) оноогоор яллаа.

Гол арга хэмжээ 18 цагт эхэлж халз тулааныг нээж Монголын кик бокс тулааны спортын холбооны дэд ерөнхийлөгч Б.Энх-Амгалан үг хэллээ

Тэрээр энэхүү тулаан нь тус холбооны зохион байгуулж байгаа 30 дахь удаагийн

Тэмцээн гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Мөн энэ үеэр Монгол улсын цол зэргийн комиссын тогтоолоор кик боксын спортын олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан Б.Наадамд цолны үнэмлэх тэмдэгийг нь гардуулан өглөө.

Б.Наадам нь 2007 онд Макаод зохиогдсон Азийн танхимийн наадмаас хүрэл медаль, 2009 онд Тайландад зохиогдсон Азийн тулааны спортын наадмаас хүрэл медаль хүртэж 18 –н насандаа ийнхүү ОУХМ болов.

67кгийн чансаа ахиулах кик боксын тулаанд О.Лхасүрэн(Мишээл кик бокс төв), П.Төгөлдөрийг (Монгол газар клуб ) 2:1 харцаатай яллаа.

70кгд Г.Жавхлан (Мишээл кик бокс төв),Э.Сумъяаг (Леопардс клуб) 3:0 хожилоо.

Мутай боксын тулаан Тайландын үдэсний хөгжмийн аянд эхэлж эртний дайчдын ёслол болох Вай Крюг Манай монгол залуу тамирчид их л эвлэгхэн хийж байгаа нь харагдлаа. 57 кгд Б.Амартүвшин (Мишээл кик бокс төв),Н.Ариунболдыг (Цагаан чоно харуул хамгаалалт ) тулааны 4 дүгээр үед хүч техникийн давамгай байдлаар буулгаж авав.

60кгд Ч.Шижир-Эрдэнэ (Мишээл кик бокс төв), Д. Баатаодоржийг (Ширэн бээлий клуб) тулааны 1-р үед хөлийн хүчтэй өшиглөлтөөр ялж шуугианиайхан ялалтыг авлаа.

51кгд Б.Мягмарсүрэн (Мишээл кик бокс төв),Н.Наранбаатарыг (Эв найрамдлын “Хүч” клуб) 3:0 хожилоо.

60 кгд Ө.Төрбаяр (Мишээл кик бокс төв), У. Болдсайханг (Эв найрамдлын “Хүч” клуб) тулааны 4 үед буулгаж аван “HITE MAX 2009” мутай боксын халз тулааны аваргууд боллоо.

Энэхүү халз тулаан тулааны спорт сонирхогчдын таашаалыг хүртсэн сайхан арга хэмжээ болж өндөрлөв

No comments:

Post a Comment