Wednesday, October 21, 2009

Жимсэнд дурлагч эрчүүд ичимхий байдаг

Жимсэнд дурлагч эрчүүд ичимхий байдаг
Японы хоол судлаачид нэгэн сонирхолтой судалгаа гаргажээ. Тэд эрчүүдийг идэх дуртай хоолоор нь тодорхойлж болохыг нээсэн байна. Тэдний нээснээр бидний дурладаг хоол хүнс зөвхөн эрүүл мэнд ч бус ажлын амжилт, хайр дурлалд маань ч нөлөөлдөг гэнэ. Энэ шинжээр нь эрчүүдийг зургаан төрөлд хуваажээ.
Таны найз залуу чинь өглөө болон өдөр, оройн зоогондоо жимс идэхийг хүсдэг үү? Тэгвэл шийдэмгий бус зантай юм байна. Харин тостой хоолонд дурладаг бол янаглах урлагт сайн, бас халуухан эмэгтэйг таашаадаг аж.



Ногоонд дурлагч эрчүүд зорьсондоо хүрч байж санаа нь амардаг
Лууван, вандуй, байцаа зэрэг ногоонд дурлагчид нь өмнөө тавьсан зорилгодоо үнэнч, нэр алдарт дуртай нэгэн. Тэд зорьсон зорилгодоо хүрч байж сэтгэл нь амардаг. Зүтгэл нь ч үргэлж амжилттай төгсдөг байна. Харин тэд дап дэп хийсэн үсчсэн хөдөлгөөнд дургүй. Тогтвортой зан чанартай, найрсаг. Эрүүл мэндэд нь ямар нэг асуудал байдаггүй. Ногоог илүүд үздэг хүмүүс давс, халуун ногоо хэрэглэхдээ болгоомжилж байгаарай гэж зөвлөмөөр байна. Учир нь хэтрүүлбэл хоолой, толгой өвдөх магадлалтай.

Шийдэмгий бус
Жимсэнд дурлагч эрчүүд нөхөрсөг харилцааг тун хялбар тогтоодог бөгөөд сайн ярилцагч хэмээн тооцогддог. Тэдэнд хор шар гэж байдаггүй учир өрсөлдөөнийг тэвчдэггүй. Бас ажлын талбарт дээш мандахыг хүсдэггүй. Харин ханборгоцой, чавга, усан үзмийн дарсанд дурладаг бол өчүүхэн төдий хүнд асуудлын өмнө өвдөг сөхөрдөг. Жимсэнд дурлагч эрчүүдийн ихэнх нь ичимхий, шийдмэг бус байдаг.

Давсыг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй
Халуун, хурц хоол нь хүний зан чанарт шууд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл халуун ногоонд дурлагчдын ихэнх нь “галзуу” хүмүүс байдаг. Энэ утгаараа хайр дурлалд ч “халуун” амрагийг илүүд үздэг. Харин тэдний сул тал нь амиа хичээх зан. Ийм хүмүүс өөдөөс нь зөрүүдлэхийг тэвчдэггүй. Шууд л эсэргүүцэл үзүүлдэг. Халуун ногоонд дурлагчид ногоонд дурлагч хүмүүсийн адил давсыг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.

Анд улайрагчид
Тэд тун хөдөлгөөнтэй хүмүүс байдаг. Байнга амжилтад хүрдэг боловч шаргуу зүтгэл нь дутагддаг. Энэ төрлийн эрчүүд дурлалд тун ч тогтворгүй. Эхнэрээсээ гадна хэд хэдэн эмэгтэйтэй холбоо тогтоож чаддаг. Маханд дуртай бол судас бүдүүрэх, таргалах сөрөг талтай.

Далайн ангуучид нээлттэй биш
Далайн гаралтай хоолонд дурлагчид тайван, тогтвортой зантай хүмүүс байдаг. Олсон орлогоо зөв зарцуулж чаддаг чанар нь бусдын хүндэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Загасны маханд дурлагчид хайр дурлалд найдвартай хос болж чадна. Гэхдээ ганц “но” бий. Тэд нээлттэй биш, өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг гаргаад байдаггүй аж.

Тостой хоолонд дуртай бол өөртөө итгэлтэй хүний шинж
Тэд өөртөө тун итгэлтэй. Хамт олондоо төдийлөн нээлттэй бус. Гэвч энэ ганцаардмал байдал нь нэр алдарт хүрэхэд нь ердөө ч саад болдоггүй. Янаглах урлагт гаргууд сайн. Сул тал нь өөртөө хэт итгэлтэй байдлаасаа болж ярилцагчаа эвгүй байдалд оруулдаг.

No comments:

Post a Comment