Өөрийнхөө стилийг хэрхэн тодорхойлох вэ?
Стилийг тун энгийнээр тодорхойлбол таны бие галбир, гадаад төрх, амьдралын хэв маяг, зуршил, сонирхолтой нийцэх хамгийн моодны хувцас, цүнх, чимэглэлийг ухаалгаар сонгохыг хэлнэ. Стиль. Энэ бол юуны түрүүнд, тухайн цаг улиралд нийцсэн, таны оролцож буй үйл явдал, арга хэмжээнд тохирсон, зан чанар, гадаад байдлыг тань тодруулж сэтгэл санааг өргөсөн өөр хоорондоо зохицсон тийм л донж маяг бүхий гутал хувцас, аксессуарыг хэлнэ.
Өөрийнхөө стилийг хэрхэн тодорхойлох вэ?
- Өөрийнхөө хүслийг мэдэр. Эхлээд та өөрөө хэрхэн харагдахыг хүсч буйгаа тодорхойл. Тухайлбал, ажил хэрэгч, дур булаам, айлгүй, секси, гуалиг, ихэмсэг гэх мэт. Ямар ч тохиолдолд өөрийнхөө хүсээгүй дүр төрхийн тухай бодох хэрэггүй.
Хувцасныхаа өнгийг тохируул. Өөрийн хувцасны гадаад үзэмж, өнгөний зохицлыг тодорхойл.
- Бие галбиртаа тааруул. Өөрийн биеийн өө сэв, давуу талаа мэдэрч, галбираа тодорхойл. Өндөр, цээжний тойрог, бэлхүүс, ташаа зэрэгт анхаарлаа хандуул. Өөрийн галбирыг бүхий л боломжит хувилбараар хийсвэрлэн төсөөлөөд үз. Энэ нь өөрийн стиль хэм маягаа сонгоход тус болоод зогсохгүй бас хувцасны даавуу материал, өнгө зураг, оёдол зэргийг тааруулахад ч тустай.
- Эргэн тойрноо ажиглаад үз
Өөрийн хүсэл сонирхлыг мэдсэнийхээ дараа ямар амьдралын хэв маяг таны эргэн тойронд ноёрхож байна, ямар байдалтай хувцаславал танд илүү таатай, сэтгэл дүүрэн байх ёстой зэрэгт дүгнэлт хийх хэрэгтэй. Эргэн тойрноо сайтар ажигла. Хамт ажилладаг хүмүүс, найз нөхөд, зоогийн газар, кафе, клубт тантай хамт суугаа хүмүүс ямар байдлаар хувцасласныг сайтар ажигла. Энэ нь танд цаашид хэрхэн хувцаслах, ямар сонголт хийх хэрэгтэй талаар муугүй санаа хэлж өгнө.
- Загварын чиг урсгалуудыг ажигла.
Алдарт Коко Шанель “Моод хэдийд моодноос гарах вэ гэвэл бүгд суут ухаантан болсон тэр үед” хэмээн нэгэн цагт хэлсэн удаатай. Хэдийгээр энэ үг нь анхандаа утгагүй мэт сонсогдовч, бага зэрэг тунгаан бодоход гарцаагүй үнэнийг өгүүлсэн байдаг. Стильтэй байна гэдэг нь моод хөөхийг хэлдэггүй. Моод стилийг баяжуулдаг. Тиймээс моодны урсгал, чиг хандлагыг ажиглаж байхад бас илүүдэхгүй.
- Хувцасны хэв маягийн талаарх бэлэн бичлэг шүүмжийг уншиж дүгнэлт хий.
Өөрийн хүсэл, гадаад байдал болон эргэн тойрны хүмүүсийн сонирхол, хувцаслалт моодны чиг хандлагад дүгнэлт хийсний дараа л өөрийн хувь хүн гэсэн сонирхол, бие галбиртаа тохируулан хувцасны стиль донж маягаа тохируулж чадна. Өнөө цагт моодны чиг хандлага урсгалуудын тухай олон сонин сэтгүүлд хэвлэгдэх болсон. Эндээс стиль урсгал бүрийн талаар анхааралтай унш. Энэ нь олон хэв загвар бүхий хувцсан дундаас өөрт тохирсон хэв маягийг сонгоход тань туслах болно.
Хэрвээ өөрийн стилийг тодорхойлох явцад хүндрэлтэй асуудал тулгарвал мэргэжлийн хүнээс заавал тусламж авах хэрэгтэй.
Стилист Эллира Нуриевын зөвлөгөөнөөс:
- Аксессуар нь тухайн хүний тухай хангалттай олон мэдээллийг өгдөг. Энд бас зохицол тун чухал. Тухайлбал, аксессуар, хувцаслалт, үс засалт. Хэрвээ та тийм ч үнэтэй биш дэлгүүрийг сонгосон бол барааг нь анхааралтай ажиглах хэрэгтэй. Учир нь ямар ч нэртэй брендийн хувцсанд стилийн хувьд төгс төгөлдөр бодож сэтгэсэн байдаг. Жишээ нь, романтик хэв загвартай бол төвөгтэй силуэт, өндөр мэдрэмж, олон өнгөний зохицол бүхий загварууд дагнадаг. Харин брендийн бус бараа бүхий дэлгүүрт зарагдаж буй хувцсанд стиль донж маягийн талаар бүрэн төгс бодолцоогүй тал бий.
No comments:
Post a Comment