Найзаа зөв сонгосон уу?
1. . Найздаа бэлэг сонгохдоо:
а. Гоёмсог хэрнээ хэрэгцээний зүйл авдаг. Найзууддаа хөгжил баясал бэлэглэхээс өөр юу ч хэрэггүй. - 1
б. Тэр өмнө нь надад юу бэлэглэснийг санадаг. - 5
в. Огт харамладаггүй. Үнэтэй зүйл муу байдаггүй биз дээ. - 10
2. Найзтайгаа юунаас болж муудалцдаг вэ?
а. Зөвхөн эрчүүдээс болж муудалцдаг. - 5
б. Атаархлаас болж муудалцдаг. - 10
в. Шинэ даашинзнаас болж муудалцана.- 1
З. Нөхөрлөл бол таныхаар:
а. Уйдахгүй байх арга. - 10
б. Зарим үед хамт суух хүн.- 1
в. Ямар ч үед туслахад бэлэн байдал. - 5
4. Эргэн тойронд байгаа хүмүүсээ доорх байдлаар ангилж болно.
а. Найз нөхөд, танил, дотны хүмүүс - 10
б. Хайртай хүмүүс, хайргүй ч “хэрэгтэй хүмүүс’’ - 5
в. Огт ангилж болохгүй. Эргэн тойронд маань зөвхөн найзууд л байна.- 1
5. Найз тань гадагш явахаар болж танд нохойгоо үлдээхээр болжээ. Та ч үүнийг зөвшөөрлөө. Гэхдээ:
а. Яаж хооллох, яаж арчлах гээд бүрэн заавар авч үлдээнэ. - 1
б. Сүүлд нь цэцгээ услуулахаар үлдэнэ шүү гэсэн амлалт авч байж зөвшөөрнө. - 5
в. Ямар ч “Гэхдээ...” гэсэн асуудал байхгүй. Хэрэгтэй л бол хэрэгтэй. - 10
5-15 оноо.
Та их хөнгөн хүн юм. Танд найз нөхөд гэж далай шиг их, гэр тань хүн их холхисон газар бололтой. Үүнээс болж та бүх зүйлийг анхааралдаа авч чадахгүйд хүрч, хайртай хүнтэйгээ уулзах цагаасаа хоцорч, эсвэл түүнийхээ унд хоолыг бэлдэж өгч чадахгүйд хүрнэ шүү. Хайртай хүн тань тэвчлээ гэхэд найз нөхөд тань ийм байдлыг мэдэрвэл гомдож магадгүй.
16-30 оноо.
Та бол сайн найз. Таны ой ухаан ч сайн бөгөөд хэнд ямар тус хүргэсэн, оронд нь юу авахаа ч сайн мэддэг юм байна. Таны хувьд нөхөрлөл нөхөрлөлөөрөө үлдэж, мөнгө (эрчүүд, ажил, гавьяа шагнал зэрэг) салангид байж чаддаг! Та найзуудтайгаа ажил хэрэгч харьцдаг юм байна.
31-50 оноо.
Тантай найзална гэдэг амаргүй ажил. Гэхдээ энэ боломжтой зүйл. Хэрвээ та найзынхаа хүүхдийг цэцэрлэгээс нь авна гэж амласан л бол ямар ч хамаагүй үнээр хэлсэндээ хүрээрэй
No comments:
Post a Comment